Үндсэн агуулга руу очих
ZALUUS TECHNOLOGY & ENGINEERING

Илүү боломжтой ирээдүйн төлөө

Бидний тухай

Бид ашиглагдах боломжтой технологийг дахин сэргээж, хүүхэд, залуус, сургуульд хүргэснээр боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.

Компьютерийн ангид хичээллэж буй хоёр сурагч

Бид хэн бэ?

Залуус Технологи & Инженерчлэл ТББ нь ашиглагдах боломжтой компьютер, дижитал төхөөрөмжүүдийг цуглуулж, сэргээн засварлах, хүүхэд, залуус, сургууль болон боловсролын байгууллагуудад хүргэх замаар технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг ашгийн бус байгууллага юм.

  • Боловсролын тэгш боломж

    Технологийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт суралцах, хөгжих илүү тэгш боломж бүрдүүлэхийг зорьдог.

  • Тогтвортой ирээдүй

    Ашиглагдах боломжтой төхөөрөмжүүдийг дахин хэрэглээнд оруулж, технологийн хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Бидний зорилго

Технологиор дамжуулан илүү тэгш, илүү боломжтой ирээдүйг бий болгоно.

  • Хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Дахин ашиглалтыг дэмжих

  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжин ажилладаг

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 4-р зорилго: Quality Education
  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 9-р зорилго: Industry, Innovation and Infrastructure
  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 10-р зорилго: Reduced Inequalities
  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 12-р зорилго: Responsible Consumption and Production
  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13-р зорилго: Climate Action
  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17-р зорилго: Partnerships for the Goals

Бид хэрхэн ажилладаг вэ?

  1. Хандив хүлээнавах

  2. Шалгах,оношлох

  3. Засварлаж,шинэчлэх

  4. Бэлтгэх

  5. Хүргэх

Бидний үнэт зүйлс

  • Ил тод байдал

    Бид үйл ажиллагаа, санал, нөлөөллийн үр дүнг нээлттэй, ил тод хуваалцдаг.

  • Хариуцлага

    Нийгэм, байгаль орчин, хамтран ажиллагчдын өмнө хариуцлагатай ажиллана.

  • Хүртээмж

    Хүн бүрт тэгш боломжийг эрхэмлэж, орон нутагт хүртэл хүрч ажиллахыг зорьдог.

  • Тогтвортой хөгжил

    Технологийн дахин ашиглалтаар байгаль орчныг хамгаалж, ногоон ирээдүйд дэмжинэ.

Хамтдаа илүү их боломж бүтээцгээе

Таны дэмжлэг нэг хүүхдийн илүү гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээнэ.

Хамтдаа илүү их боломж бүтээцгээе.

Хэрэггүй болсон төхөөрөмжөөшинэ боломж болгоё.

Таны хандивласан төхөөрөмж нэг хүүхдийн ирээдүйг өөрчилж болно.

  • Суурин компьютер
  • Нөүтбүүк
  • Дэлгэц
  • Проектор
  • Гар, хулгана
  • Бусад дагалдах хэрэгсэл
Хандив өгөх хүсэлт илгээх

Мессеж илгээх